Мэдээлэл / Видео
FX HD ZERO STOP 6-24X44SFIR FFP MINI
2026-09-18
FX HD 6-24×44 MINI бол FX цувралын авсаархан загвар. Ижил цувралын 4-16×44 MINI-тэй адил богино биетэй ч таталт нь 24× хүртэл өснө.
Гол үзүүлэлт
- Таталт: 6–24×, объектив линз 44 мм
- Торлол: Эхний фокусын хавтгай (FFP), сийлмэл, гэрэлтдэг
- Tube: 30 мм, бэхэлгээний урт 123 мм
- Тохиргоо: 1/10 MIL, босоо ба хэвтээ ±25 MOA
- Параллакс: 10 ярдаас хязгааргүй, хажуугийн засагчтай
- Нүдний зай: 90–85 мм
- Нийт урт: 296.5 мм
Хэнд тохирох вэ
Урт биетэй дуран богино буунд таарахгүй байдаг. Энэ загвар 29.6 см урттай тул хайрцаг богинотой буунууд, мөн бэхэлгээний зай багатай тохиолдолд ашигтай. 6× доод таталт нь ойрын ан хийхэд тохиромжгүй ч 200 метрээс хол зайд онилоход давуу талтай.
Zero Stop гэж юу вэ?
Холын зайд буудахын тулд босоо тохиргоог эргүүлж өргөдөг. Буцаж ирэхдээ анхны онилгоо руугаа хэд эргүүлснээ санах шаардлагагүй, зүгээр л тогтоол хүртэл эргүүлэхэд хангалттай.
Захиалга
Энэ загвар захиалгаар ирнэ. Үнэ болон хугацааг 8088-0268 дугаараар эсвэл Messenger-ээр лавлана уу. Бид таны бууны бэхэлгээг шалгаж, тохирох бөгжийг санал болгоно.